Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Санхүү эдийн засгийн шинжилгээ
Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийх нь байгууллагынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн санхүүгийн төлөв байдалыг мэдэрч удирдлагын шийдвэрийг оновчтой гаргах үндэс болдог.
Санхүүгийн шинжилгээг цаг тухайд нь хийх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бий болсон боломжуудыг алдалгүй, нөөцүүдийг оновчтой ашиглан  амжилтад хүрэх үндэс болж өгдөг.
Санхүү эдийн засгийн шинжилгээний харьцаануудаа оновчтой байх түвшинг мэдэж шинжилгээгээ хийн бизнесээ амжилттай удирдахад тус болох зорилгоор шинжилгээний загваруудыг Exsel програм дээр тоон үзүүлэлтээ оруулаад шууд үр дүнг харах боломжтойгоор танд хүргэж байна. Та татаж аваад шууд ашиглахад болно. Энд дутуу алдаатай асуудал байгаа нь ойлгомжтой та улам баяжуулаад амжилтад хүрч чадна гэдэгт итгэж байна. 

Танд амжилт хүсье.

1.    Санхүүгийн шинжилгээ.(татаж авах) Та эндээс санхүү эдийн засгийн үзүүлэлтүүдийн харьцаа, төлөв байдал, зохист харьцааг олж харах боломжтой, энгэснээр та санхүүгийн нөөцөө удирдах, ашиглаж чадаагүй боломжуудыг илрүүлэх, ашиглах, өргөн боломжууд нээгдэх болно.

2.    Орлогын хандлагын шинжилгээ. (татаж авах) Та байгууллагынхаа сүүлийн 4 жилийн борлуулалтын чиг хандлага, алдаа оноог олж харан цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гарган илүү амжилтад хүрэх боломжууд нээгдэх болно.

3.    Хугарлын цэгийн шинжилгээ. (татаж авах)  Байгууллагын ашиг, алдагдал 0 байх цэг, орлого ашгийн цаашдын боломжуудыг олж харан зорилт зорилгодоо тусган төлөвлөн ажилласанаар та амжилтад хүрч чадна.

4.    Хугарлын цэгийн шинжилгээний квадрат зэргийн арга. (татаж авах) Та байгууллагынхаа өнгөрсөн үеийн бодит орлого зардлын үндсэн дээр ашиг алдагдлын 0 цэг, орлого ашгийн цаашдын боломжуудыг олж харан зорилт зорилгодоо тусган төлөвлөн ажилласанаар та амжилтад хүрч чадна.

5.    Хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо шинжилгээ.(татаж авах) Та шинэ бизнес, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн хөрөнгө оруулалтаа эргүүлэн нөхөх боломжуудыг тооцон үйл ажиллагаандаа ашиглан амжилтад хүрээрэй.

Мэдээлэл бэлтэгсэн Ч.Нэргүй
Мэдээллийг оруулсан Ц.Ган-Эрдэнэ
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats